• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Юань гүрний гурван нийслэл" үзэсгэлэн нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2016-09-09 17:30:38

2016 он бол Юань гүрний нийслэл Дайду байгуулагдсаны 740 жил, нийслэлийн музей байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан 9-р сарын 9-өөс 12-р сарын 9-ний өдрүүдэд "Их Юань гүрний гурван нийслэл" нэртэй үзэсгэлэн гарлаа.

Хубилай хаан юань гүрнийг байгуулсны дараа Шанду, Жүндү, Дайду гэх гурван том нийслэлийг дараалан байгуулсан юм.

Тус үзэсгэлэнд бүх Хятадын хэмжээний музей болон түүх соёлын 14 байгууллагын 160 гаруй дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд нийслэлийн музейн нөөцийг ашиглан, их Юань гүрний түүх, соёлын онцлогийг тусгахыг хичээсэн байна.

\Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе