• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Эрээн хот-Замын үүдийн цом" хөл бөмбөгний тэмцээн боллоо

CRI       (GMT+08:00) 2016-09-09 17:39:48

Эрээн хотын радио хорооны сурвалжлагч Бүрэнгуа мэдээлж байна. Эрээн хотын монгол үндэстний дунд сургуулийн шинэ байрны тууз хайчлах нээлтийн ёслол болон "Эрээн хот-Замын үүдийн цом" хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн олон улсын хоёрдугаар тэмцээн Эрээн хотод амжилттай болж өндөрлөлөө.

Ёслолын ажиллагаанд Эрээн хотын удирдлагууд оролцож, шинэ сургуулийн хаягийг хүндэтгэлтэйгээр байршууллаа. Үүний дараа хоёр дахь удаагийн хөл бөмбөгийн олон улсын тэмцээн эхэлсэн юм. Тэмцээнд Хятадын 18, Монгол, Оросын тус бүр гурван баг оролцсон байна.

Эх сурвалжид өгүүлснээр, Эрээн хотын монгол үндэстний дунд сургуулийн сурагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир хуучин сургуулийн байр нь хичээллэх нөхцөлийг хангахгүйд хүрсэн учраас тусгайлан шинэ сургуулийн цогцолбор байгуулж ийнхүү ашиглалтад орууллаа. Харин хуучин сургуулийн хичээлийн байрыг Эрээн хотын монгол үндэстний бага сургууль болгосон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе