• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Импорт, экспортын худалдаа сэргэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-09 09:43:00

Хятадын Гаалийн ерөнхий газрын 8-нд нийтэлсэн тоо баримтад дурдсанаар энэ оны 8-р сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ нь 2 их наяд 200 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар нэмэгдэж, 2015 он гарснаас хойшхи хамгийн сайн үзүүлэлт болжээ. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар энэ оны 4-р улиралд Хятад улсын экспортын дарамт багасах боломжтой, гэсэн хэдий ч гадаад худалдааг цаашид сэргээх нь мөн л хүндрэлтэй хэвээр байх болно. Тоо баримтад дурдсанаар 8-р сард Хятад улсын экспорт 1 их наяд 270 тэрбум юаньд хүрч, 5.9 хувиар нэмэгдсэн бол импорт 925 тэрбум юаньд хүрч, 10.8 хувиар өсжээ. Харин энэ оны эхний 8 сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ нь 15 их наяд 370 тэрбум юань байж, 1.8 хувиар буурсан аж. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе