• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг банк санхүүгээр дэмжиж, бүсийн хамтын ажиллагаа болон хяналт удирдлагыг эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-22 16:06:01

9-р сарын 21-нд, 2016 торгоны замын банк санхүүгийн чуулга уулзалт Шиньжяны Өрөмчид болов. 2013 онд Хятадын дэвшүүлсэн торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгисийн торгоны замын санаачилга, уг шугам дагуу орнуудад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй тэд идэвхтэй оролцож, чухал үр дүнд хүрсэн байна. Үүнд банк санхүүгийн шинэчлэлээр худалдааны хөгжлийг урагшлуулах нь улам чухал түлхэц үүрэг гүйцэтгэж байна. 2016 торгоны замын банк санхүүгийн чуулга уулзалтад оролцсон хүмүүс, "нэг бүс нэг зам" тасралтгүй урагшлахыг дагалдан, бүс нутгийн хамтын ажиллагаа, хяналт удирдлагыг эрчимжүүлэх нь банк санхүүгийн хөгжлийн чухал сэдэв болов гэжээ.

"Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын явцад, банк санхүүгийн гүйцэтгэж буй үүрэг мэдээж маш их юм. 21-нд болсон торгоны замын банк санхүүгийн чуулга уулзалтад, банк санхүүгийн байгууллагын албаны хүмүүс банк санхүүгээр "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг урагшлуулахын чухлыг цохон тэмдэглэсэн байна. Хятадын худалдаа аж үйлдвэрийн банкны дэд ерөнхийлөгч Жан Хунли хэлэхдээ:"Банк санхүү бол "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын явцад чухалчлах ёстой зүйл юм. Учир нь "нэг бүс нэг зам"-д дэд бүтэц, харилцан саадгүй холбогдох явдал маш чухал юм. Зөвхөн Ази Европын эх газрын дэд бүтцийн бүтээн байгуулалтад 6 триллион ам.доллар орчим хөрөнгө мөнгө шаардагдана. Одоо бүх эдийн засаг өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Хөрөнгө оруулалтын сонирхол, ашиг хүртэх шаардлага зэрэг олон талаар өрсөлдөөн сорилтод учирч байна. Иймээс зохих хэмжээнд банк санхүүгийн оролцоо, дэмжлэг шаардлагатай. Хөрөнгө санхүүгийн уялдаа холбоон дахь банк санхүүгийн үндсэн чиг үүргийг хэрхэн биелүүлэх, хөрөнгө мөнгөний үнийн шилжүүлэн уламжлах механизмээр дамжин зах зээлийн тохируулга, эдийн засгийн эргэлтийн зарчмыг гүйцэд баримталж, хөрөнгө мөнгийг улам сайтар ашиглаж, өсөлтийн хэмжээг сайтар дээшлүүлэхийн зэрэгцээ нөөцийн гүйлгээг сайтар чөлөөлөх хэрэгтэй. Энэ нь маш чухал зүйл болно" гэжээ.  

Сүүлийн жилүүдэд Хятад улсын банк санхүүгийн байгууламжууд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг холбох ажилд идэвхлэн оролцож, бүс нутгийн банк санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын төсөл дэх хөрөнгө мөнгөний нийлүүлэлтийн эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлэв. Ялангуяа хил дамнасан юаний хэрэглээний талаар, тогтвортой өргөжих хандлага илэрлээ. Хятадын төв банк-Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч Чэнь Юйлү хэлэхдээ: "2016 оны эхний 8 сард Хятад улс 'нэг бүс нэг зам' дагуу улс орон, газар нутгууд хоорондын хил дамнасан юаний бодит орлого зарлагын хэмжээ 860 тэрбум юаньд хүрчээ. Өнөөг хүртэлх байдлаар, Хятадын Ардын Банк 'нэг бүс нэг зам'-ын шугам дагуух 20 улс орон буюу газар нутгуудын төв банкнуудын хооронд хоёр талын мөнгө солилцооны хэлэлцээр тохиролцож, гэрээний нийт үнэ нь 1 триллион 400 тэрбум юаньд хүрсэн байна. 'Нэг бүс нэг зам'-ын шугам дагуу 6 орон RQFII--ын хөрөнгө ашиглалт 330 тэрбум юаньд хүрчээ. 'Нэг бүс нэг зам'-ын шугам дагуу 5 орон юаний төлбөр тооцооны банк ажиллуулав. Тайланд бат/THB/, тенге/KZT/-гийн юаньтай харьцах банкнууд хоорондын зах зээлийн бүсүүдийн арилжаа хийж, зах зээлийн гол арилжааны өртгийг бууруулсан юм" гэлээ.

"Нэг бүс нэг зам"-ын байгуулалт тасралгүй ахихын хирээр, банк санхүүгийн салбар дахь шинийг бүтээх, хөгжих талаар бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явдлыг улам чухалчлах болно гэж Чэнь Юйлү тэмдэглэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хурдтай ахиж, бүс дагуу улс орон, нутаг хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа улам нягтарч, 2 талт болон олон талт банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, банк санхүүгийн үйлчилгээний дүрэм журмыг хялбарчлах аргаар худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах зорилтдоо хүрэх юм. Одоогийн байгаа 2 талт болон олон талт хамтын ажиллагааны механизм, олон төрлийн харилцааны тавцанг ашиглаж, бодлогын талын харилцаа, зохицлыг нэмэгдүүлж, банк санхүүгийн зах зээлийг 2 чиглэлээр нээлттэй байлгаж, бүс нутгийн санхүү эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулах юм гэжээ.

Хамтын ажиллагааны явцад банк санхүүгийн хяналт удирдлагыг идэвхжүүлэн, эдийн засгийн тогтвортой хөгжлийг батална. Банкны хяналт удирдлагын хорооны даргын туслах Шуань Чаннэн, "Нэг бүс нэг зам" дагуу улс орны хөрөнгийн биржийн хөгжлийн үе шат, түвшний ялгаа нэлээд их байгаа учраас "Нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлэх явцад бүс нутгийн банк санхүүгийн хяналт удирдлагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн банк санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулан, эрсдэлээс үнэнхүү сэргийлж хамгаалах шаардлагатай юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе