• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмч сувилагч ба эмнэлэгийн дэд бүтцийг хамгаалах ёстой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-29 11:05:46

28-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин дэд төлөөлөгч Ү Хайтао уриалахдаа "Бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрөөр зохицуулах үйл явцыг урагшлуулах зэрэг олон арга хэмжээгээр дамжин зэвсэгт мөргөлдөөний явцад эмч сувилагч болон эмнэлэгийн дэд бүтцийг хамгаална" гэжээ.

Тус өдөр Аюулгүйн Зөвлөл зэвсэгт мөргөлдөөний явцад эмч сувилагч болон эмнэлэгийн дэд бүтцийг хамгаалах асуудлаар нээлттэй хуралдав. Ү Хайтао хэлсэн үгэндээ "Зөвхөн мөргөлдөөн дуусвал сая эмч сувилагч болон эмнэлэгийн дэд бүтцийн аюулгүй байдал заналхийлэлд учрах явдлаас туйлбартай зайлсхийж чадна. Аюулгүйн Зөвлөл идэвхтэй ятган зөвшөөрүүлж, мөргөлдөгч талууд гал зогсоон, хүчирхийлэлээ зогсооход тус дөхөм үзүүлж, яриа хэлцэл, зөвшилцөл зэрэг улс төрийн арга барилаар дамжин санал зөрөлдөөнөө зохицуулахаар хичээж, мөргөлдөөнийг арилгах ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг холбогдох тал шударга, бодитой байр сууриа баримталж, улс төрөөр зохицуулах үйл явцын дунд бүтээлч үүрэг гүйцэтгэж, мөргөлдөөнтэй бүс дэх эмч сувилагч болон эмнэлэгийн дэд бүтцийг хамгаалахаа эрчимжүүлэхэд ашигтай нөхцөл бүрдүүлэн өгөх ёстой" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе