• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс болд, нүүрсний салбарт үйлдвэрлэлийн чадавхыг багасгах үе шаттай ололт амжилтад хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-29 16:49:38

Болд, нүүрсний үйлдвэрлэлийн чадавхийг багасгах асуудлыг намжаан хүндрэлээс ангижран хөгжихийн тулд, энэ оны 4-р сараас эхлэн, Хятадын Засгийн газар баялаг, хүрээлэн буй орчны хамгаалал, эрчим хүчний зарцуулалт, чанар чансаа, аюулгүй байдлын хууль хэрэгжилтийн нэгдсэн тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Хятадын Хөгжил, Өөрчлөлтийн Улсын Хороо, Газар Баялгийн Яам зэрэг байгууллагуудын хариуцлагатнуудын 29-ний өдөр хэлснээс үзвэл, хууль хэрэгжилтийн нэгдсэн арга хэмжээ нь үе шатны ололт амжилтад хүрч, зах зээлийн үнэ ханшны өсөлт, болд, нүүрсний салбарын хүндрэлтэй байдлаас ангижирч хөгжихөд шударга эмх цэцтэй орчин ахуйг бүрдүүлэн өгчээ. Холбогдох байгууллагуудын хийсэн шалгалтын дүнгээс үзвэл, 2016 онд Хятад улс үйлдвэрлэлийн чадавхийг багасгаж, боловсруулаагүй болдын үйлдвэрлэлийн чадавхийг 45 сая тонноор хорогдуулж, нүүрсний үйлдвэрлэлийн чадавхийг 2 триллион 500 саяас дээш тонноор бууруулна. Бодит зорилт үүргийг орон нутгууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд даалган өгсөн бөгөөд зорилтын хариуцлагын бичиг тохиролцоод байгаа аж.

Хууль дүрэм зөрчин олборлолт хийх, үйлдвэрлэл явуулах явдлыг хазаарлан зогсоохын тулд, энэ оны 4-р сард үндэсний яам хороод болон ажил мэргэжлийн салбарын нийгэмлэгүүдээс бүрдсэн хууль хэрэгжилтийн нэгдсэн тусгай арга хэмжээг албан ёсоор эхлүүлсэн юм. Хөгжил, Өөрчлөлтийн Улсын Хорооны Аж ахуйн нэгжийн хэлтсийн байцаагч Шя Нүн танилцуулахдаа, өнөөг хүртэлх байдлаар, хууль хэрэгжилтийн энэ нэгдсэн арга хэмжээ үе шатны ололт амжилтад хүрч, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэлтийн орчин ахуй зохих хэмжээгээр сайжирсан байна" гэлээ.

Тэрээр хэлэхдээ:"Зах зээлийн үнэ өсөхийн хирээр ган болдын салбарын бүхий л алдагдалд эерэг нөлөө үзүүлэх нь мэдээж хэрэг. Учир нь нэг бүлэг хоцрогдсон үйлдвэрлэл зах зээлээс гарсан ба нэг бүлэг хууль бус аж ахуйн нэгжүүдийг зогсоосон, зарим үйлдвэрлэлийг шууд зогсоож, үүдээ хаасан, хэсэг хоцрогдсон үйлдвэрлэл зах зээлээс гарснаас зах зээлийн орчинг сайжруулж, шударга зах зээлийн дэг журмыг бий болгосноор өндөр үр ашигтай, өрсөлдөх хүчинтэй үйлдвэрлэл хөгжлөө олсон байна. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах орчин сайжирч, үр ашиг дээшлэх зэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн байна" гэжээ.

Танилцуулснаар, Хятад улс илүүдэл аж үйлдвэрлэлийг зах зээлийн механизм, эдийн засгийн арга барил, хууль зүйн арга хэмжээнд бүрэн ашиглаж чадсан байна. Байгаль орчны яамны хяналт удирдлагын газрын орлогч дарга Янь Жинжүнь хэлэхдээ:"Одоогоор, олон газрынхан байгаль орчинг хууль бусаар ашигласан 175 аж ахуйн нэгжид торгууль оноож, нийт торгуулийн хэмжээ 18 сая 924 мянга гаруй юаньд хүрчээ. Түүнчлэн 23 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл явуулахыг хориглож, 29 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг зогсоон, 2 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг хааж, 3 аж ахуйн нэгжийн холбогдох хариуцлагатай ажилтныг бохирдлоос урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийг ашиглан хэвийн бус үйл ажиллагаа явуулсан, хяналт шалгалтаас зугтсан зэрэг хэргийн улмаас тухайн нутгийн нийгмийг аюулаас хамгаалах захиргаанд хориод байгаа байна" гэжээ.

Түүнчлэн Хятад улс газар нутаг, эрчим хүч, чанар, аюулгүйн зэрэг салбарт хууль хэрэгжилтийн тусгай хяналт шалгалт өрнүүлж байна. Үүнд хүрээлэн буй орчны хууль хэрэгжилтийн хувьд, үйлдвэрлэлийн явц дахь эрчим хүчний хэрэглээ стандарт хангаагүй юм уу баталгаажуулахын аргагүй зэрэг зарим асуудал оршиж буй болд төмөрийн 59 аж ахуйн нэгж болон эрчим хүчний зарцуулалт стандарт хангаагүй нүүрсний 26 аж ахуйн нэгжид тогтоосон хугацаанд өөрчлөн сайжруулах тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Тоо бүртгэлээс үзвэл, одоо Хятадын болд төмөр, нүүрсний салбарын хэт үйлдвэрлэлийг зохицуулах үүрэг хүндрэлтэй хэвээр байсаар байна. 7-р сарын эцсийн байдлаар бүх Хятадын хэмжээнд нүүрсний үйлдвэрлэлийн чадавхийг нийтдээ 95 сая гаруй тонноор бууруулж, бүх жилийн төлөвлөгөөний 38 хувийг биелүүлж, болд төмөрийн үйлдвэрлэлийн чадавхийг нийтдээ 21 сая гаруй тонноор бууруулж, бүх жилийн төлөвлөгөөний 47 хувийг биелүүлэв. Энэ талаар Шя Нүн хэлэхдээ: "Үүрэг маш хүндрэлтэй байсаар байна. Тиймээс одоогоор зөвхөн үе шатны чанартай үр дүнд хүрч байна. Хойшид одоогийн үр дүнгийн сууриа бэхжүүлсний үндсэн дээр, хууль хэрэгжилтийн хамтарсан тусгай ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлэн өрнүүлж, хууль дүрэм зөрчсөн ажиллагаа болон үзэгдэл, үнэгүйгээр үнэтэйг орлуулах үзэгдлүүдийг чандлан зогсоож, болд төмөрийн салбар хүндрэл бэрхшээлээс салж, үргэлжлэн хөгжихөд шударга, эмх цэгцтэй, сайн сайхан орчин бүрдүүлэн өгөх хэрэгтэй" гэжээ.

Мөн хойшид Хятад улс хууль дүрмийг удаа дараа зөрчсөн газар нутаг, аж ахуйн нэгжид хууль хэрэгжилтийн хяналт шалгалт явуулахаа эрчимжүүлж, оршиж буй асуудлыг хатуу чангаар шийдвэрлэж, нийгэм нийтэд цаг алдалгүй мэдээлж байх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе