• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АНУ-ын Конгрессын шийдвэр нь ноцтой үр дагавар үүсгэж болзошгүй гэжээ

CRI       (GMT+08:00) 2016-09-30 10:59:06

Саудын Арабын ГХЯ 29-нд гаргасан мэдэгдэлдээ, "9.11"-ний террорист халдлагад азаар амьд гарагсад болон хохирогчдын ар гэрийнхэн Саудын Засгийн газрыг заалдахыг зөвшөөрөх хуулийн төслийг АНУ-ын Конгресс албадан баталсан явдал нь Америкийн тус биеийг багтаасан дэлхийн улс орнуудад ноцтой, эрсдэлтэй үр дагавар үүсгэж болзошгүй" хэмээн сэрэмжлүүлжээ. Уг мэдэгдэлд, бүрэн эрхийн халдашгүй дархан байдал нь улс хоорондын харилцааг тэргүүлэн дагуулаад хэдэн зуун жил болжээ. Гэтэл ерөнхийлөгч Барак Обамагаар төлөөлүүлсэн Америкийн засгийн газрын татгалзсан байр суурийг үл умартан, АНУ-ын Конгресс уг зарчмыг үгүйсгэсэн байна. Ингэсэн нь уг зарчмыг хамгаалагч улс оронд "ихээхэн эргэлзээ төрүүлж байна" гэжээ.

Мэдэгдэлд мөн, "Саудын Араб, шаардлага бүхий арга хэмжээ авч уг хуулийн төсөл улс орон хоорондын харилцаанд хүнд ноцтой, эрсдэлтэй үр дагавар үүсгэхээс зайлсхийхийг АНУ-ын Конгрессоос хүсэж байна" гэж тэмдэглэжээ.

23-нд Барак Обама Америкийн аюулгүй байдлын ашиг тусыг хохироох шалтгаан болгож, АНУ-ын Конгрессын Сенат болон төлөөлөгчдийн танхимын баталсан уг хуулийн төслийг үгүйсгэжээ. Дараа нь тэрбээр Конгрессын удирдагчдад захиадал илгээж, уг хуулийн төсөл хэрэв хуулиар батлагдвал, бусад орнууд иймэрхүү хэлбэрийн хуулийн төсөл батлахад боломж олгож өгч болзошгүй бөгөөд улмаар АНУ-ын цэрэг арми, дипломат харилцаа болон тагнуулын байгууллагын системд ноцтой хохирол учруулж болзошгүй" гэжээ. 28-нд АНУ-ын Конгрессын Сенат болон төлөөлөгчдийн танхим санал оруулж, илт давуу саналаар Барак Обамагийн татгалзсан байр суурийг хүчингүй болгожээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе