• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгчтэй хэлэлцэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-30 11:01:31
"Жүншинь" агентлагийн мэдээ: 29-нд Бээжин дэх Ардын Их Хурлын Танхимд Хятад улсын дарга Ши Жиньпин, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хэлэлцээ хийв. Харилцан итгэлцэж, хамтран ажилласнаар хамтдаа амжилтад хүрсэн Хятад, Беларусийн стратегийн бүх талын түншлэлийн харилцааг байгуулж, хоёр талын өнө удаан нөхөрлөлийг хөгжүүлж, ашиг сонирхлын болон хувь тавилангийн хамтын цогцыг хамтдаа бүрдүүлэхээр хоёр орны төрийн тэргүүн шийдвэрлэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Хятад, Беларус бол үнэнчээр нөхөрлөсөн сайн найз ба сэтгэлээсээ туслалцсан сайн түнш юм. Одоогоор хоёр орны солилцоо, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй нягтарч, хоёр талт харилцаа улам дээд түвшин тийш хөгжиж байна. Беларусийн талтай хамтаар Хятад, Беларусийн харилцааны хөгжлийн эрчтэй байдлыг сайтар хамгаалж, "нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах ховор боломжийг ашиглаж, хоёр орны харилцааны хөгжилд дорвитой шинэ хүчин сэлбэж, хоёр ард түмэнд нэн сайн сайхан аз жаргал авчрахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.

Хятад улсаас "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд хурлыг амжилттай зохион байгуулсан болон удалгүй болох 67 жилийн ойн үндэсний баяртай холбогдуулан Александр Лукашенко баяр хүргэв. Александр Лукашенко хэлэхдээ "Беларус бол Хятадын хэзээд итгэж болох түнш ба найз юм. Хятадын талын "нэг бүс нэг зам" санаачлагыг Беларус идэвхтэй дэмжиж, түүнтэй өөрийн хөгжлийн стратегээ холбож, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дээшлүүлэн шинэ түвшинд хүргэж, Беларус Хятадын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын үлгэр жишээ төсөл болгохыг урагшлуулахад бэлэн байна. Хоёр орны банк санхүү, нийгэм соёл, хууль хэрэгжилт, аюулгүй байдал, орон нутаг зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Балерусийн тал бэлэн байна" гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн "БНХАУ болон Бүгд Найрамдах Беларус Улс харилцан итгэлцэж, хамтран ажилласнаар хамтдаа амжилтад хүрэх стратегийн бүх талын түншийн харилцаа байгуулах тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, гадаад харилцаа, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан технологи, банк санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, "нэг бүс нэг зам" байгуулалт зэрэг салбарын хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцав.

Александр Лукашенко, Беларусийн "Энх тайван, найрамдал"-ын одонг гардуулахад, Ши Жиньпин хүлээн авав.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе