• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-30 10:28:58
ОУВС-ийн ерөнхий захирал Кристин Лагард саяхан хэлэхдээ "Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч хөгжиж буй эдийн засгийн цогцын хэтийн төлөв өөдрөг байж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн Хятад улс нь үүнд үлгэр жишээ нөлөөлөх үүрэг гүйцэтгэж буй нь илэрхий байна" гэжээ.
  
Тэрээр 28-нд Америкийн баруун хойдын их сургуулийн "Келлогг" их сургуулийн арга хэмжээнд оролцох үе хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт урт хугацаанд сул дорой байсаар байна. Америкийн эдийн засаг хөгжсөн эдийн засгийн цогцын дотор тэргүүлэн сэргэж байгаа ч зарим сэргэлтийн сөрөг нөлөөнд учирч байна. Энэ онд ОУВС Америкийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд олон удаа зохицуулалт хийсэн" гэжээ.
  
Кристин Лагард "Хөгжиж буй эдийн засгийн цогц, ялангуяа Хятад улс нь харьцангуй нэлээд хүчирхэг байж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байна" гээд "Хятад улс эдийн засгийн бүтэцдээ зохицуулалт хийхийн зэрэгцээ эдийн засгийн нэлээд хурдтай өсөлтөө хадгалсаар байна" гэжээ. \Ренчинсоо\
  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе