• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"THAAD" систем байрлуулах асуудлаар Хятад улс байр сууриа илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-30 10:57:15

29-нд Хятадын ГХЯ хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжүнь Шяншаний чуулга уулзалт, Америк БНСУ-ын "THAAD" систем байрлуулах зэрэг халуун цэгийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад харуулжээ.

Ян Юйжүнь хэлэхдээ, Хятадын армийн шинжлэх ухааны нийгэмлэг болон Хятадын олон улсын стратеги судлалын нийгэмлэгийн хамтаар зохион явуулах Шяншаний 7-р чуулга уулзалт 10-р сарын 10-12-ний өдрүүдэд Бээжинд болно. Одоогоор 60 гаруй улс орон, байгууллага албаны талын төлөөлөгчид томилон уг чуулганд оролцуулахаа шийдээд байна. Энэ оны Шяншаний чуулга уулзалт ийм хэдэн талын онцлогийг товойлгоно. Тухайлбал, Нэгд, оролцох цар хүрээг өргөтгөсөн. Хоёрт, чуулганы агуулга илүү баялаг болсон. Гуравт, чуулганы яриа хэлэлцээ, солилцооны индэр илүү сайн үүрэг гүйцэтгэх болсон" гэжээ.

Америк БНСУ-ын "THAAD" систем байрлуулах асуудлаар Ян Юйжүнь хэлэхдээ, Америк болон БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "THAAD" системийг БНСУ-д байрлуулах асуудлаар Хятад улс эсэргүүцэж байгаа байр сууриа олон удаа илэрхийлсэн" гэжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе