• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн цахилгаан төслөөр эцсийн хэлэлцээр тохиролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-30 09:46:01

"Синьхуа" агентлагийн мэдээ: Хятад, Их Британи, Франц гурван улс 29-ний өдөр Лондонд Хинкли Цөмийн цахилгаан төслийн эцсийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ нь Хятад, Их Британийн харилцааны "Алтан үе"-ийн том төсөл ажилч хэрэгч шатанд орсныг харуулж буй бөгөөд үүний зэрэгцээ Хятадын шинэ үеийн цөмийн цахилгаан техник гадаадад гарах болсныг харуулж байна.

Хятадын "Гуан Хэ" корпораци болон Францын Цахилгаан эрчим хүчний корпораци мөн өдөр Их Британийн цөмийн шинэ төслийн иж бүрэн хамтын ажиллагааны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зуржээ. Иймээс Хинклийн C төсөл нь бүх зөвшөөрлийг дуусгасан бөгөөд бизнесийн үйл ажиллагаанд орсныг харуулж байна.

Хинклийн C төсөл Их Британийн Сомерсет мужид байх бөгөөд Гуан Хэ корпораци Хятадын бусад талуудтай нэгдэж, Францын Цахилгаан эрчим хүчний корпорацитай хамтран хөрөнгө оруулж байгуулах юм байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе