• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын засгийн газрын "Найрамдал" шагнал гардуулах ёслол болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-30 09:48:47

"Синьхуа" агентлагийн мэдээ: 2016 оны Хятадын засгийн газрын "Найрамдал" шагнал гардуулах ёслол 29-нд Жүн Наньхайд болжээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн орлогч сайд Ма Кай шагнал авсан гадаадын мэргэжилтэнд шагнал гардуулан, баяр хүргэж үг хэлжээ. Ма Кай юуны өмнө Хятадын засгийн газрын өмнөөс шагнал авсан мэргэжилтэнд баяр хүргэж, Хятадад ажиллаж буй гадаадын мэргэжилтэн болон түүний гэр бүлд халуун мэнд дэвшүүлжээ.

Тэрээр хэлэхдээ "Шинэ Хятад улс байгуулагдсан 67 жилийн турш, ялангуяа өөрчлөлт нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлснээс хойш, их олон гадаадын мэргэжилтэн Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтад оролцож, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах, Хятад болон гадаадын солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна" гэжээ.

Хятадын засгийн газрын "Найрамдал" шагнал нь Хятадын орчин үеийн байгуулалтад гарамгай хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтэнд олгодог хамгийн дээд шагнал юм. Энэ жил "Найрамдал" шагналаар нийт 18 орны 50 гадаад мэргэжилтэн шагнагджээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе