• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын харъяат иргэд үндэсний баяраа тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-06 14:02:12

Монгол улсад байнга оршин суудаг БНХАУ-ын Харъяат иргэдийн зөвлөл 10-р сарын 5-ны орой БНХАУ-ыг тунхаглан байгуулсаны 67 жилийн ойг тэмдэглэн баярын хүлээн авалт хийлээ. Хүлээн авалтанд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Зөвлөх Гүө Шиньчяо, Цэргийн дэд атташе Ян Шүнь, Хятад Монголын Эдийн засаг нийгмийн хөгжлийн сан, Хятад Монголын Боловсрол соёлын сангийн Удирдах зөвлөлийн дарга, Хятадын Банкны Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын дарга Дай Шинжүнь, Хятад Монголын Эдийн засаг нийгмийн хөгжлийн сан, Хятад Монголын Боловсрол соёлын сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, МУИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жүньли нарын зэрэг албаныхнаас гадна Хятадын харъяат иргэд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Улаанбаатарт ажиллаж, амьдарч, сурч байгаа Хятадын иргэд нийт 100 гаруй хүн оролцов. Хүлээн авалтыг Монгол улсад байнга оршин суудаг БНХАУ-ын Харъяат иргэдийн зөвлөлийн дэд дарга Ли Фүшэн нээж,  БНХАУ-ын Харъяат иргэдийн зөвлөлийн дарга Бай Шуанжань, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Хятад Монголын Эдийн засаг нийгмийн хөгжлийн сан, Хятад-Монголын Боловсрол соёлын сангийн Удирдах зөвлөлийн дарга, Хятадын Банкны Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын дарга Дай Шинжүнь нар баяр хүргэж, үг хэллээ.

Мөн тус хүлээн авалтын үеэр Монголын "АЗРИЙЧ" ХХК, Монгол- Хятадын "Найрамдал" сургуулийн 1–5-р ангийн сурагчдад 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас бэлэглэх ёслол боллоо. "АЗРИЙЧ" ХХК-ийн Ерөнхий захирал Төгс-Амгалан хүүхдүүдэд хувцас бэлэглэсэний дараа Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн захирал Жян Шяньмэй сургуулийнхаа нэрийн өмнөөс Төгс-Амгаланд талархал илэрхийлэн үг хэлж, "Талархал"-ын бичиг гардуулсан байна.

\ Хятадын олон Улсын радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе