• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Родриго Дутарте нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-20 16:42:46

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 20-нд Ардын их хурлын ордонд Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутартетай хэлэлцээ хийж, хоёр орны язгуур болон хамтын ашиг сонирхлын дагуу иргэдийн хүсэл эрмэлзэлд зохицон, Хятад-Филиппиний харилцааг бүх талаар өөрчлөн сайжруулж, иргэдэд ач тусыг нь хүртээхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Ши Жиньпин онцлохдоо, "Хятад-Филиппиний харилцааны улам сайн сайхан ирээдүйг цогцлохын тулд бид өнгөрснөө дүгнэж, түүнээс сургамж авах ёстой. Хоёр талаараа найрсаг хөршийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг баримтлах хэрэгтэй. Хятад Филиппин нь өнө удаан найрсаг харилцааны үндэс суурьтай, харин дайсагнаж сөргөлдөх учир шалтгаангүй юм. Тийм болохоор хоёр талаараа санал зөрөлдөөнөө эв зүйгээр зохицуулах хэрэгтэй. Бид найрсаг яриа зөвшилцлийг баримталж, санал бодлоо үнэнч, илэн далангүй солилцож, хамтран ажиллаж, зарим нэгэн зохицуулж чадахгүй асуудлыг хойш нь тавьж, хамтаар хөгжлийг эрэлхийлж, хоёр орны иргэдэд үнэн бодитой ач тус хүртээх хэрэгтэй. Үүний тулд дараах хэдэн санаачилгыг дэвшүүлж байна. Тухайлбал:

Нэг. Улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх.

Хоёр. Ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх.

Гурав. Иргэдийн харилцааг ахиулах.

Дөрөв. Бүс нутаг болон олон талт үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг болно" гэжээ.

Харин Родриго Дутарте: "Өнөөдрийн хэлэлцээ түүхэн үйл явдал байж, хоёр орны харилцааг бүх талаар сайжруулж хөгжүүлэх, түүнчлэн хоёр ард түмэн аз буян эдлүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх болно" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хүчин, хөдөө аж ахуй, хэвлэл мэдээлэл, чанар шалгалт болон хорио цээр, аялал жуулчлал, мансууруулах бодисын эсрэг, банк санхүү, тэнгисийн цагдаа, дэд бүтцийн байгуулалт зэрэг 13 салбарын хамтын ажиллагааны баримт бичигт үзэглэх арга хэмжээнд оролцжээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе