• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Улаан цэргийн урт замын аян дайны баримтат ном"-ыг хэвлэн гаргалаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-21 10:03:52

Хятад улсын ажилчин, тариачин, улаан цэргийн урт замын аян дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулан ХКН-ын төв хорооны намын түүхийн судалгааны газраас туурвисан түүхийн том эх сурвалж бичгийн материалын эмхэтгэл "Улаан цэргийн урт замын аян дайны баримтат ном"-уудыг ХКН-ын түүхийн хэвлэлийн хорооноос саяхан албан ёсоор хэвлэн гаргалаа. Тус ном улаан цэргийн урт замын аян дайнд оролцсон хүмүүсийн дурдатгал, яриа, өдрийн тэмдэглэл зэрэг эх сурвалж материалыг багтаасан 16 сая гаруй үсэгтэй юм.

"Улаан цэргийн урт замын аян дайны баримтат ном" нь улаан цэргийн урт замын аян дайны түүхийг бүхий л талаар үнэн бодитой харуулсан үнэ цэнэ бүхий сурвалж бичгийн материалын эмхэтгэл юм. 1936 оны 8-р сараас одоог хүртэлх гадаад дотоодод хэвлэн нийтэлсэн холбогдох түүхийн материалыг цуглуулан эмхэтгэсэн бөгөөд нийтлээгүй байсан зарим яриа, орон нутгийн намын түүх, түүх соёлын байгууллага болон цэрэг армийн судалгааны байгууллагын цуглуулсан яриа зэрэг материалыг ч багтаасан байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе