• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дархан Муумянган холбоот хошууны Улаанмөчир Бээжинд тоглолоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-23 16:30:46

Бээжингийн монголчуудын 36-р наадмыг тохиолдуулан үзэгч түмэндээ урлагийн тоглолтоо хүргэх гэж ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Улаанмөчир чуулгын уран бүтээлчид ая дуу, хөгжим бүжигтэй Бээжин хотыг зорьж ирсэн байна. 22-ны орой 19 цагаас эхэлсэн хоёр цаг гаруйн тоглолт нь үзэгч олноо баясгасан, уран сайхны өндөр мэдрэмж төрүүлсэн сайхан тоглолт боллоо.

Тоглолтын үеэр Бээжингийн "Нар" хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хөөрхөн үзүүлбэр тоглолт, Хөхнуур нутгаас хүрэлцэн ирсэн хоёр дуучны цээл хоолой, Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын 2-р курсын оюутнуудын бэлдэж хүргэсэн бүжиг нь наадамчин олны алга ташилт, уухайн дууг хүлээсэн онцлог тоглолт боллоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе