• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын НҮБ дахь суудлыг сэргээсэн 45 жилийн ойг тэмдэглэжээ

CRI       (GMT+08:00) 2016-10-25 20:54:10

Тайландын Бангкокт төв байртай НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн эдийн засаг нийгмийн комисс 25-нд Бангкокт ёслол төгөлдөр үйл ажиллагаа зохиож, Хятад улсын НҮБ дахь хууль ёсны суудлыг сэргээсэн 45 жилийн ойг тэмдэглэжээ.

НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн эдийн засаг нийгмийн комиссын дэд гүйцэтгэгч нарийн бичгийн дарга Кавех Захеди илтгэлдээ, 1971 оны 10-р сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 26 дахь чуулган илт давуу дийлэнхийн саналаар 2758-р тоот шийдвэр баталж, БНХАУ-ын НҮБ дахь хууль ёсны суудлыг сэргээхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ бол алс хэтийн түүхийн ач холбогдолтой шийдвэр юм. 45 жилийн туршид Хятад улс НҮБ-ын ажилд бүх талаар оролцон, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин нь болсоор ирсэн юм. Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, түүнчлэн НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх улс орныхоо төслийг урьдчилан нийтэлсэн гэжээ.

Улс орнуудаас НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн эдийн засаг нийгмийн комиссод суугаа төлөөлөгчид, түүнчлэн улс орнуудаас Тайландад суугаа дипломатчид зэрэг зуу гаруй хүн арга хэмжээнд оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе