• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Филиппинд 48 сая ам.долларын зээл олгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-25 16:11:13
Японы "Кёодо" агентлагийн мэдээлснээр, Японы ерөнхий сайд Шинзо Абэ 25-нд анх Японд айлчилж байгаа Филиппиний ерөнхийлөгч Дутертетэй уулзах үеэр, Филиппиний өмнөд нутгийн Минданод тусалж хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор 48 сая ам.долларын зээл олгох санаагаа илэрхийлнэ" гэв.

Хятад улстай харилцаагаа сайжруулж, мөн Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг түр хойш тавих санаатай Дудертег татахаар Абэ оролдож байгаа хэдий ч Хятад улс Филиппинд асар их хэмжээний эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж амласан болохоор хэрэг явдал Абэгийн санаагаар хөгжих эсэхийг хэлж чадахгүй байна. Абэгийн дурдсан тусламж нь Минданогийн банк санхүүгийн байгууллагад засгийн газрын хөгжлийн тусламж болгож, хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулж, тариачин өрхийн шинэ бизнес нээн ажиллуулахад тусална. Хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлж, ядуурлаас болж нийгмийн эмх журам алдагдахаас сэргийлэх зорилготой юм.

Уулзалтын үеэр Абэ мөн Минданогийн зэвсэгт хүчин болон Филиппиний засгийн газрын энх тайвнаар оршихыг дэмжиж, Филиппиний засгийн газрын тусламжаар дэд бүтцээ сайжруулахыг эрчимжүүлэн, эргүүлийн усан онгоцоор хангана гэж илэрхийлсэн юм байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе