• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түүхээ зөвөөр танихыг Японоос шаардав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-26 11:05:51
Дэлхийн 2-р дайны үед Японы арми Филиппинийг эзлэн түрэмгийлэх хугацаандаа "цэрэг цэнгүүлэгч бүсгүй" хэмээгчийг хүчээр бий болгосон түүхээ үнэн зөвөөр нь дүгнэж, хохирогчдод төлбөр өгөхийг 25-нд Филиппиний "цэрэг цэнгүүлэгч бүсгүй"-н эрхийг хамгаалах байгууллага буюу "Филиппиний эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ноос Японы засгийн газарт шаардсан байна.

Филиппиний "Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ны гүйцэтгэгч дарга Рэчильда Экстрэмадура мэдэгдэхдээ, "Филиппиний ерөнхийлөгч Дутерте Японд айлчлах хугацаандаа "Филиппиний цэрэг цэнгүүлэгч бүсгүй"-н асуудлаар Японы засгийн газартай харилцах талаар уг байгууллага хүсэлт гаргасан" гэжээ. Ерөнхийлөгч Дутерте 25-ны өдрөөс Япон улсад айлчлал хийж байгаа ажээ.

Рэчильда Экстрэмадура хэлэхдээ "Филиппиний өнгөрөгч засгийн газар дипломат харилцааны үндсэн дээр Японыг гомдоохоос эмээж, Дэлхийн 2-р дайны хугацаанд Филиппиний "цэрэг цэнгүүлэгч бүсгүйчүүд" япон цэргийн гарт доромжлол зовлон амсаж байсныг орхигдуулсан байна" гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, "Дутерте "цэрэг цэнгүүлэгч бүсгүй"-н асуудлаар Японы талтай үр дүнтэй харилцах болно" гэжээ.

Филиппиний зарим иргэний байгууллагаас "Дэлхийн 2-р дайны үед Японы арми Филиппинийг эзлэн түрэмгийлэх хугацаандаа тус орны 1000 орчим эмэгтэйчүүдийг хүчээр "цэрэг цэнгүүлэгч бүсгүй" болгож, одоогоор зөвхөн 100 орчим хохирогч бүсгүй амьд сэрүүн байгаа" гэж мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе