• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Норвегид цацраг идэвхт иод бага хэмжээгээр алдагдсан осол гарав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-26 15:23:08
25-нд Норвегийн цацраг идэвхт бодисоос сэргийлэн хамгаалах газраас "Тус орны өмнөд хэсгийн Халден бүсийн судалгааны чанартай цөмийн реакторт 24-ны өдөр осол гарч, цацраг идэвхт иод бага хэмжээгээр алдагдсан. Гэхдээ энэ нь цөмийн дэд бүтцээс гаднах орчинд муугаар нөлөөлөхгүй" гэж мэдэгдлээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, осол гарсан цөмийн реакторыг Норвегийн эрчим хүчний техник судалгааны газраас хариуцан ажиллуулж байжээ. Орон нутгийн цагаар 24-ний үдээс хойш, судалгааны ажилтан реакторын том танхимд цөмийн түлш зохицуулж байх үед нь техникийн саатал гарч, цацраг идэвхт иод бага хэмжээгээр алдагдсан байна. 25-ны өглөө "Эрчим хүчний техник судалгааны газар"-аас Цацраг идэвхт бодисоос сэргийлэн хамгаалах газарт ослын байдлын талаар мэдүүлэг өгсөн байна.

Мөн цацраг идэвхт бодисоос сэргийлэн хамгаалах газар уг ослын талаар шалгалт хийж, осол гарсан шалтгааныг тогтоон, "Эрчим хүчний техникийн судалгааны газар"-аас осол яагаад гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгсөн тухай шалган тодруулна" гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе