• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Эрүүл сайхан Хятад орон-2030 он" хөтөлбөр нийтэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-26 15:08:58

ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл саяхан "Эрүүл сайхан Хятад орон-2030 он" хөтөлбөрийг нийтэллээ. Уг хөтөлбөрт тэмдэглэхдээ, 2030 он гэхэд Хятад улсын эрүүл мэндийн гол гол үзүүлэлтүүд өндөр орлоготой улс орнуудын эгнээнд хүрч, иргэдийн урьдчилсан наслалтын хэмжээ одоогийнхоос 3 насаар нэмэгдэж 79-д хүрнэ" гэжээ.

"Эрүүл сайхан Хятад улс" байгуулах зорилтыг уг хөтөлбөрт тодорхой зааж, 2020 он гэхэд хот суурины оршин суугчдыг хамарсан эмчилгээний үндсэн тогтолцоог байгуулан, эрүүл мэндийн түвшинг төгөлдөржүүлэн үр ашгийг нь дээшлүүлж, үйлчилгээний системийг боловсронгуй болгон, хүн болгонд эмчилгээ болон бие бялдаржуулалтын үндсэн үйлчилгээ хангаж, агуулга баялаг, бүтэц зохистой эрүүл мэндийн үйлчилгээний системийг буй болгож, эрүүл мэндийн гол гол үзүүлэлтүүдийг дунд өндөр орлоготой улс орнуудын тэргүүний эгнээнд хүргэнэ" гэлээ.

2030 он гэхэд нийт иргэдийн эрүүл мэндийн тогтолцооны системийг улам ахиулан, эрүүл мэндийн салбарын хөгжлийг улам зохицонгуй болгож, эрүүл амьдралын хэлбэрийг түгээмэлжүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээ, түүний баталгааны түвшнийг тасралтгүй дээшлүүлж, эрүүл мэндийн гол гол үзүүлэлтүүдийг өндөр орлоготой улс орнуудын эгнээнд хүргэнэ. 2050 он гэхэд социалист орчин үеийн хөгжилтэй улс оронд зохицсон эрүүл сайхан улс орныг бүтээн байгуулна" гэж уг хөтөлбөрт дурджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе