• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр эргийн эдийн засаг худалдааны харилцаа  эрчимтэй хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-26 16:01:10

Хятадын Төрийн Зөвлөлийн Тайваний Хэрэг Эрхлэх Албаны хэвлэлийн төлөөлөгч Ань Фэншань 26-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Сүүлийн хэсэг хугацаанд хоёр эргийн эдийн засаг худалдааны харилцаа эрчимтэй хөгжих байдлаа хэвээр хадгалж байгаа нь хоёр эргийн ахан дүүсийн ашиг сонирхолд ашигтай юм" гэлээ.

Ань Фэншань: "Тяньжинь-Тайвань, Шаньдүн-Тайваний уулзалт, Жэжян-Тайваний долоо хоног, Жянсү-Тайваний уулзалт, Чүнчин-Тайваний долоо хоног, Аньхүй-Тайваний хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны танилцуулга зэрэг чуулга уулзалтууд удаа дараалан зохиогдлоо. Тайваний үйлдвэр худалдааныхан болон аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатнууд, залуучууд, үндсэн шатны иргэдийн төлөөлөгчдийг оролцуулсан хоёр эргийн нийгмийн олон салбарынхан эдгээр арга хэмжээнд идэвхтэй оролцон, бодит олон ололт амжилтад хүрсэн нь солилцоо хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн хоёр эргийн ахан дүүсийн хүсэл эрмэлзэлийг бүрэн харуулсан байна" гэжээ.

Бээжин, Сычуань, Хубэй, Ху-нань зэрэг газруудад ойрын хугацаанд хоёр эргийн эдийн засаг худалдаа харилцааны арга хэмжээ зохиох болно" гэж тэрээр тэмдэглэв.

"Тайваний хоолойн хоёр эргийн соёлын салбарын 9-р яармаг 11-р сарын 4-7-ны өдрүүдэд Шямэнь хотноо болно" гэж Ань Фэншань тэмдэглэн хэллээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе