• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ дахь хууль ёсны суудлаа сэргээсний 45 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-26 11:18:21

Хятадын ГХЯ 25-ны өдөр Бээжин хотноо БНХАУ НҮБ дахь хууль ёсны суудлаа сэргээсний 45 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт хийлээ. Тус хүлээн авалтын үеэр Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи илтгэл тавилаа.

ГХЯ-ны сайд Ван И хурлыг даргалсан юм. Тэрээр, 45 жилийн тэртээх 10-р сарын 25-ны өдөр нь шинэ Хятад улсын түүхэнд хүний сэтгэлийг хамгийн их догдлуулсан алтан хормын нэг байсныг эргэн санаж, НҮБ-ын ерөнхий ассамблей тус байгууллага дахь Хятад улсын хууль ёсны суудлыг сэргээх шийдвэр гаргаснаар НҮБ-ын түүхэнд шинэ хуудас бичигдэж, НҮБ болон Хятадын хамтын ажиллагааны шинэ түүхийг эхлүүлснийг онцлон дурджээ.

Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи илтгэлдээ "1971 онд НҮБ-ын ерөнхий ассамблей тус байгууллага дахь Хятад улсын хууль ёсны суудлыг сэргээснээс хойших 45 жилийн хугацаанд Хятад улс дэлхийд энхийг цогцлон байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч, НҮБ-ын ажил үйлсийг дэмжигч байлаа" гэжээ.

Тус хүлээн авалтад төрийн зөвлөлийн холбогдох яам хорооны хариуцлагатан, гадаад орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчид, Хятадад суугаа НҮБ-ын төлөөлөл зэрэг 400 гаруй зочид оролцсон юм байна.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе