• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд үргэлжлэн хувь нэмэр оруулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-26 11:28:07

Германы Нюренбергт төвтэй зах зээлийн судалгааны байгууллага "GFK" групп 25-нд гаргасан тайландаа тэмдэглэхдээ, "3-р улиралд Хятадын ухаалаг гар утасны зах зээл хурдтай хөгжиж, үргэлжлэн дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн өсөлтийн зангилаа хөдөлгөх хүчин болоод байна" гэжээ.

Тайланд дурдахдаа, 3-р улиралд дэлхийн хэмжээнд борлуулсан ухаалаг гар утас 353 сая ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар өсчээ. МөнХятадын зах зээлийн ухаалаг гар утасны борлуулалт 113 сая ширхэгт хүрч, өнгөрсөн орны мөн үеийнхээс 15 хувиар өсөн нэмэгдсэн байна. Харин умард Америкийн зах зээлийн борлуулалтын хэмжээ 46 сая ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин баруун Европын зах зээлийн борлуулалт 33 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хувиар нэмэгдсэн байна.

Дэлхийн хэмжээнд ухаалаг гар утасны 3-р улирлын борлуулалтын хэмжээ 104 тэрбум ам.долларт хүрснээс 31 тэрбум 700 сая ам.доллар нь Хятадын зах зээлээс орж ирсэн. Энэ онд ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээ 421 тэрбум 800 сая ам.долларт хүрч, мөн үеийнхээс 6 хувь өсөх таамаглалыг тайланд дурджээ.

Энэ онд дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн борлуулалт 1 тэрбум 400 сая ширхэгт хүрч, үүнээс Хятадын ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээ 445 сая ширхэгт хүрч, 15 хувиар өсөх таамаглалыг уг тайланд бас дурджээ. \Ренчинсоо\
   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе