• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Терроризмын эсрэг Пакистаны засгийн газрын үйл ажиллагааг Хятад улс дэмжинэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-26 11:02:11

"Жүн Шинь" агентлагийн мэдээ: Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан 25-ны өдөр хэвлэлийн ээлжит бага хурал дээр хэлэхдээ, "Пакистаны Кветтад гарсан террорист халдлагад хүний амь үрэгдсэн явдалд Хятад улс цочирдож, халдлагын хэргийг хатуу зэмлэн буруушааж байна. Терроризмд цохилт өгөх, улс орны тогтвортой байдал болон ард түмний эд хөрөнгийн аюулгүйн байдлыг хамгаалахын тулд Пакистаны засгийн газрын хийж буй үйл ажиллагааг Хятад улс үргэлжлэн тууштай дэмжиж байна" гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 24-ний өдөр Балочистан мужийн Кветтагийн цагдаагийн бэлтгэл сургалтын төв нь зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, маш олон хүн эндэж бэртсэн байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе