• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын парламентын холбооны 135-р хурал буюу БРИКС-ын орнуудын парламентын чуулга уулзалт болж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-26 11:06:02

"Синьхуа" агентлагийн мэдээ: Олон улсын парламентын холбооны 135-р хурал 10-р сарын 22-27-ны өдрүүдэд Швейцарын Женев хотноо болж, БХАТИХ-ын орлогч дарга Янь Жюнь Чи тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хурал нь "хүний эрхийг зөрчиж байгаа нь мөргөлдөөнийг үүсгэж байна. Парламент даруй хариу арга хэмжээ авах ёстой" гэдэг уриан дор болж байна. Янь Жюнь Чи хурлын үеэр хэлэхдээ "Олон улсын байдал болон ард иргэдийн эрэлт хэрэгцээний дагуу ахиулах хэрэгтэй. Хөгжлийн үндэс нь аливаа хүний эрхийн үндэс суурь болох юм. Бүрэн эрх болон хөгжил байхгүй бол хүний эрх үгүй. Дэлхий болон бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, олон улс болон улсын дотоодын мөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах нь хүний эрхийг хамгаалах хамгийн их хүчтэй баталгаа болох юм" гэжээ.

Хурлын хугацаанд, Энэтхэгийн парламент БРИКС-ын орнуудын парламентын чуулга уулзалтыг зохион байгуулж, Янь Жюнь Чи чуулга уулзалтад оролцож үг хэлжээ. \Сайн-Өлзий орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе