• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мөргөлдөөнтэй бүсийн эмэгтэйчүүдийг хамгаалахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-26 16:00:58

"Синьхуа" Агентлагийн мэдээ: Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ү Хайтао 25-ны өдөр хэлэхдээ "Олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, мөргөлдөөн дэх эмэгтэйчүүдийг хамгаалах хэрэгтэй" гэжээ.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр "Эмэгтэйчүүд, энх тайван болон аюулгүй байдал" асуудлаар нээлттэй хурал хийсэн байна. Хуралд Ү Хайтао хэлэхдээ, "Олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, хамтдаа ялалтад хүрэх, энх тайван хөгжлийн ойлголтыг бий болгож, мөргөлдөгч орнуудад туслан улс төрийн ахиц болон үндэстний эв зохицлыг ахиулж, яриа хэлэлцээгээр дамжуулан санал зөрөлдөөнөө зохицуулж, мөргөлдөөн дэх эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй" гэжээ. Тэрээр бас НҮБ-ын холбогдох байгууллага хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, мөргөлдөөн дэх эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг уриалжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе