• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үйлдсэн гэмт хэрэгт зөвөөр хандах ёстой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-26 11:00:49
"Бэлгийн боолчлол"-ын тухай Японы албан тушаалтны хэлсэн үгтэй холбогдуулан 25-нд Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, Японы милитаризмын түрэмгийллийн дайнд үйлдсэн ноцтой гэмт хэрэгт зөвөөр хандаж, бодитой үйл ажиллагаагаар Азийн хөрш орон, Олон улсын хамтын нийгэмлэгт итгэл хүлээлгэх ёстой" гэв.

Шанхайн багшийн их сургуулийн Хятадын "Бэлгийн боолчлол" түүхийн музейн 22-нд нээлт болж, энэ үеэр "бэлгийн боолчлол"-ын хоёр баримлын нээлтийг хийжээ. Японы хэвлэлийн мэдээлснээр, Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга 24-нд хэлэхдээ, "Энэ ажиллагаа Япон, Хятадын харилцаанд эерэг нөлөө үзүүлж чадахгүй, үүнд их харамсаж байна" гэв. Өнгөрсний харамсалтай түүхэнд хэт анхаарал хандуулах биш, ирээдүйд чиглэсэн байр сууриар Олон улсын хамтын нийгэмлэгт нүүрлэж буй асуудлыг зохицуулах ёстой" гэж Японы талынхан хэлж байна.

Лү Кан мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, ирээдүйд чиглэх урьдал нөхцөл нь түүхэнд зөвөөр хандах явдал юм. "Бэлгийн боолчлол"-д хүчээр оролцуулсан явдал нь дэлхийн 2-р дайны үед Японы милитаризм Хятад улсыг багтаасан Азийн орнуудын ард түмэнд үйлдсэн хүмүүнлэгийн эсрэг ноцтой гэмт хэрэг юм. Өдгөө хүртэл хохирогсод болон тэдний гэр бүлийнхний бие сэтгэлийн шарх аниагүй байна.

Түүх цаг эриний хувиралтаас өөрчлөгдөхгүй, түүхийн үнэн мөн байдал хэвээрээ байх болно. Түүхэнд хариуцлагатай байх, хүн төрөлхтний үнэнч сэтгэл, хүний эрхийг хүндэтгэх үүднээс Японы милитаризмын түрэмгийллийн дайнд үйлдсэн ноцтой гэмт хэрэгт зөвөөр хандаж, бодитой үйл ажиллагаагаар Азийн хөрш орон, Олон улсын хамтын нийгэмлэгт итгэл хүлээлгэхийг Японоос шаардаж байна" гэж Лү Кан хэлэв. \Урьхан\  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе