• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын уламжлалт анагаах ухаан" цагаан номыг нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-06 16:03:48

"Хятадын уламжлалт анагаах ухаан" цагаан номыг 6-ны өдөр Бээжин хотноо нийтлэв. Энэ бол хятадын уламжлалт анагаах ухааны тухай Хятадын Засгийн газрын гаргасан анхны цагаан ном юм. Уг цагаан номд тэмдэглэхдээ, 2015 онд хятад эм бэлдмэлийн экспорт 3 тэрбум 720 сая ам.долларт хүрсэн нь хилийн чанадад зах зээлийн асар их нөөц боломж байгааг харуулсан байна гэлээ.

2015онд хятад эм бэлдмэлийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 786 тэрбум 600 сая юаньд хүрч, эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн хэмжээний 28.55 хувийг эзэлж, эдийн засгийн өсөлтийн шинэ цэг болов. Хятадын эмийн ургамал тарьж ургуулах явдал нь хөдөө нутгийн аж үйлдвэрийн бүтцийг тохируулах, экологийн орчин ахуйг сайжруулах, тариачдын орлогыг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ болж байна. Хятад эм бэлдмэлийн худалдаа нэлээд хурдтай нэмэгдэж, 2015 онд хятад эм бэлдмэлийн экспорт 3 тэрбум 720 сая ам.долларт хүрсэн нь хилийн чанадад зах зээлийн асар их нөөц боломж байгааг харуулсан байна гэж уг цагаан номд тэмдэглэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе