• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад эм нь олон улсын эм эмнэлгийн системд орж эхэлсэн байна

CRI       (GMT+08:00) 2016-12-06 17:12:14
"Хятадын уламжлалт анагаах ухаан" цагаан номыг 6-ны өдөр хэвлэн нийтэллээ. Энэ бол Хятадын засгийн газар анх удаагаа хятад эм эмнэлгийн хөгжлийн тухай цагаан ном нийтэлж байна. Цагаан номд тэмдэглэхдээ, хятад эм нь олон улсын эм эмнэлгийн системд аажмаар орж, Орос, Куба, Вьетнам, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг оронд бүртгүүлсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын бүртгэлээр, одоо тус байгууллагын 103 гишүүн орон зүү төөнүүрийг хэрэглэхийг хүлээн зөвшөөрч, 29 нь уламжлалт эм эмнэлгийн хууль тогтоомж баталж, 18 нь зүү төөнүүрийг эм эмнэлгийн даатгалын системдээ оруулсан байна. Уламжлалт эм эмнэлгийн бодлого тогтоосон улс орон 25 байснаа 69 болж, өвс, ургамлын эмэнд хяналт тавих хууль боловсруулсан улс орон 65 байснаа 119 болтол нэмэгдсэн гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, хятад эм эмнэлэг нь одоогийн байдлаар 183 улс орон газар нутагт бий болоод байна. Түүний дунд 30 гаруй улс орон газар нутагт хятад эм эмнэлгийн хэдэн зуун сургууль байгуулж, холбогдох боловсон хүчнийг бэлтгэж байна. Хятад эм эмнэлэг нь Хятад улсын АСЕАН, Европын холбоо, Африк тив, Төв зүүн Европ зэрэг бүс нутаг байгууллагатай хамтран ажиллах чухал агуулга болсон байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе