• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын уламжлалт анагаах ухаан" цагаан ном нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-06 16:05:10

Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба 6-ны өдөр "Хятадын уламжлалт анагаах" нэртэй цагаан ном нийтэлжээ. 

Энэхүү цагаан ном нь нийт 9000 гаруй үсэгтэй бөгөөд Хятад анагаах, эм бэлдмэлийн түүхэн замнал хөгжил, төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, залгамжлан хөгжүүлж байгаа байдал болон уг салбарын олон улсын солилцоо болон хамтын ажиллагаа зэргийг танилцуулжээ. 

Цагаан номд, Хятад анагаах болон эм бэлдмэл бол Хятадын соёлын төлөөлөх чанар бүхий чухал бүрэлдэхүүн хэсэг байж, Хятадын ард түмэн хэдэн мянган жилийн туршид үйлдвэрлэл амьдралын явцдаа бүрдүүлж ирсэн анагаахын шинжлэх ухаан юм. Хэдэн мянган жилийн хөгжлийн явцад тэрээр адил бус цаг үеийн техник болон хүмүүнлэгийн үзэл баримтлалыг биедээ шингээж, тасралтгүй шинийг санаачилснаар онолын систем нь улам боловсронгуй болж, ил тод өвөрмөц онцлогтой болсон. Өдгөө, Хятад анагаах нь дэлхийн 183 улс орон, бүс нутагт дэлгэрч, Хятад улс уламжлалт анагаах ухааны чиглэлээр хилийн чанадад туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе