• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн хонгилын сайт нээгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-07 11:02:30

6-нд Исламабадад Пакистан болон Хятад судлалын нийгэмлэгээс зохион байгуулсан Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын мэдээллийн сайт албан ёсоор нээгдэв. Энэхүү сайт нь Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилд оролцогсдод бүх талын болон үнэн зөв мэдээлэл хангах зорилготой юм.

Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Сүн Вэйдүн нээлтийн ёслол дээр хэлэхдээ, "Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын мэдээллийн сайт нээгдсэн нь эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг Пакистаны ард иргэд нэн ихээр дэмжих ба энэ талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрэхэд тустай юм. Энэхүү вэб сайт эдийн засгийн хонгилын талаарх бүх мэдээллийг төвөггүй авч чадах чухал суваг болохыг хүсэж байна гэжээ.

Сүн Вэйдүн хэлэхдээ, "Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт хоёр орны засгийн газар болон иргэдийн бүрэн дэмжлэг дор, бүх талаар хэрэгжих шатанд орлоо. Түрүүлж үр ашгаа өгч буй 17 төсөл урагштай ахиж, одоогоор барьж байгуулж буй төсөл орон нутагт 10 мянга гаруй ажлын байр бий болгосон байна" гэжээ.

Тус өдөр, Пакистаны Сенатын батлан хамгаалах комиссын дарга, Пакистан болон Хятад судлалын нийгэмлэгийн дарга Мушахид Хуссайн Саид болон Пакистаны боомтын тээвэрлэлтийн сайд мөн Хятад Пакистаны олон салбарын 100 гаруй дотны хүмүүс сайтын нээлтийн ёслолд оролцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе