• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаач иргэдийн асуудлаарх санал бодлоо тодруулан өгүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 11:00:44

Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар, Швейцар дахь олон улсын бусад байгууллагуудад суугаа суурин төлөөлөгч Ма Жаошюй 6-ны өдөр Цагаач иргэдийн олон улсын байгууллагын зөвлөлийн 107-р хуралдааны ерөнхий шүүмжлэл дээр үг хэлж, цагаач иргэдийн олон улсын асуудлаарх Хятад улсын байр суурийг тодруулан өгүүлжээ.

Эдийн засгийн даяаршил гүнзгийрч, үндэстэн дамнасан хөдөлгөөнт хүн ам олшрохын хирээр, дэлхийн цагаач иргэдийн цар хэмжээ тасралтгүй ихсэж, энэ нь дэлхийн засаглалын чухал сэдэв болоод байна. 2030 оны тогтвортой хөгжлийн хэлэлцэх хэргийн хөтөлбөрт дурдсан цагаач иргэдийн салбарын ажлын зорилтод хүрэхээр олон орон идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна гэж тэрээр тэмдэглэжээ.

Дэлхийн цагаач иргэдийн асуудлын талаар Цагаач иргэдийн олон улсын байгууллага удирдан зохицуулах улам их үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжиж, цагаач иргэдийн эх үүсвэр орон, хилээр дамжин өнгөрөх орон, зорилтот орон өөр өөрийн хариуцлагаа хүлээж, цагаач иргэдийн хууль ёсны дэс дараатай зам сувагтай байх явдлыг баталгаажуулахын зэрэгцээ, хууль бусаар хил давах, хүн наймаалах зэрэг үйл ажиллагаанд хамтдаа цохилт өгөх хэрэгтэй гэж тэрээр мөн тэмдэглэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе