• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөгжлийн цагаан номыг үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 11:10:40
Саяхан Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас "Хөгжлийн эрх: Хятадын үзэл баримтлал, практик болон хувь нэмэр" гэсэн цагаан номыг нийтэлж, Хятад улс хөгжлийн эрхийг хамгаалахыг санаачлагч, практикт хэрэгжүүлэгч, ахиулагчийн хувиар цаг эринтэйгээ зэрэг урагшлах үзэл баримтлалыг мөрдөн, дүрэм тогтоолоо улам л боловсронгуй болгож, тус салбарт дорвитой амжилт гаргахаар хичээн зүтгэж байгаагаа 8 талаар өгүүлсэн юм. Олон орны эрдэмтэн, мэргэжилтэн, улс төрийн томчуул үүнийг өндрөөр үнэлж, Хятадын хөгжлийн загвараас суралцууштай хэмээн онцолсон байна.

Оросын ТАСС агентлагийн орлогч редактор Марат Абулхатин Сисенович хэлэхдээ, "Хятадын удирдагчид ард иргэдийн ашиг сонирхол болон аз жаргалыг маш чухал байранд тавьдаг. 2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болох үеэр бүх улсаараа чинээлэг амьдралтай болох зорилт тавин ажиллаж байна. Энэ бол зуун жилийн зорилтын нэг нь юм. Энэ зорилт бол одоогийн Хятад оронд маш чухал ач холбогдолтой, асар том үйл явдал юм" гэжээ.

Индонез улсын АСЕАН-ы өмнөд далайн бүсийн сангийн дарга Бамбан Сурено хэлэхдээ, "Хятад улс ядуурлыг арилгах, ардын амьжиргааг сайжруулах, хамтдаа баяжих талаар амжилттай ажиллаж байгаа бөгөөд 2020 он болтол ядуурлыг бүрмөсөн арилгах зорилт дэвшүүлсэн байна. Ийм зорилт тавьж ажиллаж байгаа улс орон дэлхийд өөр байхгүй юм" гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе