• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх Хятадын талын байр суурийг сайшаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 10:42:59
Ливаны Ерөнхий сайдад нэр дэвшсэн Саад Харири тун саяхан хэлэхдээ, "Сирийн асуудлаарх Хятадын талын байр суурийг сайшааж, Ливанд байгаа Сирийн дүрвэгсдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархаж байгаа бөгөөд Сирийн асуудал дээр Хятад улс илүү чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэжээ.
  
Тэрээр 5-нд айлчилж очсон Хятадын засгийн газрын Сирийн асуудлаарх тусгай элч Ше Шяо-яньтай уулзаж, Сирийн өнөөгийн байдал, хойшдын хөгжил зэрэг асуудлаар хоёр тал санал бодлоо солилцсон байна.
  
Ше Шяо-янь хэлэхдээ, Сирийн асуудал дээр, олон улсын хамтын нийгэмлэг улс төрийн арга барилаар зохицуулах их талыг баримталж, НҮБ болон аюулгүйн зөвлөлийн эвлэрүүлэх замын дагуу, даруй гал зогсож, Женевийн хэлэлцээг дахин эхлүүлэх шаардлагатай. Үүгээр дамжин гал зогсох, улс төрийн хэлэлцээ хийх, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг зам сувгаар Сирийн асуудлыг зохицуулах ёстой юм. Ливаны тал Сирийн дүрвэгсдийг хүлээн авах талаар асар их хүчин зүтгэл гаргасныг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд Ливаныг оролцуулсан холбогдох талуудтай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Сирийн асуудлыг аль болох эрт энх тайвнаар зохицуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе