• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын "Нэг бүс нэг холбоо" стратегийн холболт эхний шатны амжилтад хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 10:53:55

6-нд Москва хотноо Хятадаас ОХУ-д суугаа элчин сайд Лихуй "Нэг бүс нэг зам" байгуулалтын Хятадын сүлжээ, хэвлэл мэдээллийн сурвалжилгын багийг хүлээн авах үе, Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, хоёр орны дунд жижиг аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа зэрэг асуудлаар тэдний асуултад хариулжээ. Лихуй хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" байгуулалт Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар өргөн уудам индэр байгуулснаар барахгүй сайн сайхан ирээдүйг нээсэн юм гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны төвшин байнга хөгжсөөр ирлээ. 2015 онд хоёр орны удирдагч Торгоны замын эдийн засгийн хонгилын байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн нэгдсэн холбооны байгуулалтыг харилцан холбож, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүч, дэд бүтцийн байгуулалт, сансар судлал, Алс Дорнодыг нээн хөгжүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлсэн юм.

Лихуй хэлэхдээ, "хоёр орны хамтын хүчин зүтгэлээр "Нэг бүс нэг холбоо" байгуулалтын уялдаа холбоо эхний шатны амжилтад хүрээд байна" гэжээ.

Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны салбарт 2017 он бол Хятад, Оросын хэвлэл мэдээллийн харилцааны үйл ажиллагааны сүүлийн жил төдийгүй хоёр тал төлөвлөгөөнд дурдсан хамтын ажиллагааны төслийг сайтар биелүүлж, солилцооны жилийн арга хэмжээ нь хоёр орны харилцааны хөгжилд бие даасан онцлог бүхий үүрэг гүйцэтгэх ёстой юм гэж Лихуй онцолжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе