• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинзо Абе Перл Харборд айлчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 16:27:38
Японы ерөнхий сайд Шинзо Абе 12-р сарын 26-27-ны өдрүүдэд Перл Харборд айлчилна. Айлчлалын үеэр тэрээр Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийх бөгөөд Перл Харборын хэргийн дурсгалын ордон очиж ёслол үйлдэх юм байна. Японы засгийн газар энэ удаагийн айлчлалыг зөвхөн эвлэрлийн төлөө бөгөөд харин уучлал хүлээх явдал биш гэдгээ зарласаар байна. Үүнд Абегийн энэ үйл ажиллагаа дэлхийн хоёрдугаар дайны үеийн хохирогчдын дүр төрөхийг цаашид баллаж байна хэмээн шинжээчид үзсэн байна.

12-р сарын 6-нд Абе Токиод айлчилж очсон Америкийн батлан хамгаалахын сайд Эштон Картертай уулзсан байна. Уулзалтын үеэр Абе ирэх сарын эцсээр Перл Харборд хийх айлчлалын талаар дурджээ.
 
Абегийн энэ удаагийн айлчлал нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы ерөнхий сайд анх удаагаа Перл Харборд айлчилж байгаа болно. Уг мэдээг нийтэлснээс хойш, Японы засгийн газар энэ удаагийн айлчлал нь дайны хохирогчдод эмгэнэл илэрхийлэхийн төлөө юм, харин Перл Харборыг довтолж байснаас Америкт хандан уучлал хүлээхийг бодоогүй гэж дахин давтан онцолж байв. Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга Йошихиде Суга хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь дайнд хохирогсдод эмгэнэл илэрхийлэхийн төлөө юм, харин уучлал хүлээх явдал биш. Бид дайны гунигт жүжгийг дахин дэлгэн харуулахыг хүсэхгүй байна, энэ удаагийн айлчлал нь Япон, Америкийн холбоотны боломжийн үнэ цэнийг харуулахыг хүсэж байна гэжээ. \Ренчинсоо\
  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе