• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх тогтоолын төслөөс Хятад улс татгалзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 17:26:17

Бээжингийн цагаар 6-ний үүрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Египет, Испани, Шинэ Зеланд зэрэг орнуудын дэвшүүлсэн Сирийн асуудлаарх тогтоолын төсөлд санал оруулсан байна. Хятадыг оролцуулсан Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүн орнууд татгалзсан санал оруулснаар, уг тогтоолын төслийг баталж чадаагүй.
   
Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан хэлэхдээ, Хятад улс татгалзсан санал өгсөн нь Сирийн асуудлаарх Хятадын талын байр сууриа баримталснаас болсон юм. Эдүгээ Сирийн байдал улам л будлиантай хурцадмал болж байна. Аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаа улс төрийн аргаар Сирийн асуудлыг зохицуулах талуудын нийтлэг ойлголтод туслахын зэрэгцээ Аюулгүйн зөвлөлийн эв нэгдлийг хамгаалсан байх ёстой. Аюулгүйн зөвлөл санал зөрөлдөөнтэй талуудыг албаар санал оруулах төсөл хэрэгжүүлэхийг Хятадын тал дэмжихгүй юм. Аюулгүйн зөвлөлийн авч байгаа арга хэлбэр асуудлыг зохицуулж чадахгүй мөртөө Аюулгүйн зөвлөлийг хагалан бутрааж мэднэ гэжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе