• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ангела Меркель Христосын ардчилсан холбооны тэргүүнээр улиран сонгогдов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-07 10:46:22

ХБНГУ-ын Христосын ардчилсан холбоо 6-нд албан сайтдаа мэдэгдэхдээ, Германы канцлер Ангела Меркель мөн өдөр Эссэнийд хуралдсан намын төлөөлөгчдийн хурлаар 89.5 хувийн саналаар холбооныхоо тэргүүнээр улиран сонгогдож, ирэх жилийн сонгуульд өрсөлдөх болзол хангалаа гэлээ.

Хоёр хоног хуралдах Христосын ардчилсан холбооны намын төлөөлөгчдийн хурал Эссинийд нээгдэж, Германы Христосын ардчилсан холбооны 1000 гаруй намын төлөөлөгчид оролцсон байна.

11-р сарын 20-нд Ангела Меркель 2017 оны 9-р сард болох Германы сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр 2005 оны 11-р сараас Германы канцлер болсон юм. 2017 оны сонгуульд ялвал Ангела Меркель 4 дэх удаагаа улиран сонгогдох болно.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе