Шинзо Абе Перл Харборд айлчлал хийх талаар Хятад улс байр сууриа илэрхийлэв
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2016-12-07 17:38:21
Өнөөдөр дэлхийн 2-р дайны үеэр Япон Перл Харбордыг дайрсан болон Номхон далайн дайны дэгдсэний 75 жилийн ой. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Шинзо Абе Перл Харборд хийх айлчлалтай холбогдуулан ярихдаа, "Японы милитаризмын түрэмгий дайн нь бүс нутаг улс орнуудад, ялангуяа Азийн ард түмэнд хэмжээлэшгүй зовлол учруулсан. Япон улс тэр үеийн түүхээ зөв таньж мэдэхэд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна. Япон улс түүхэнд хандах хандлагаа өөрчлөн, бодит үйл ажиллагаагаар Хятад улсыг багтаасан Азийн орнуудын итгэлийг олох нь чухал гэж Хятад улс үзэж байна" гэлээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл