• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британи ЕХ-оос тусгаарлах тухай хэлэлцээг 18 сард багтаан дуусгавар болгох боломжтой гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 16:52:39

Их Британи Европын Холбооноос тусгаарлах тухай хэлэлцээний Европын Холбооны талын төлөөлөгч Мишель Барнье 6-нд албан тушаалд очсоны дараа анхны хэвлэлийн бага хурлаа хийх үеэрээ хэлэхдээ, Их Британи ЕХ-оос тусгаарлах тухай хэлэлцээ нь хэдий эрт эхлэх тусмаа сайн, ЕХ нэгэнт бүрэн бэлтгэл хангасан бөгөөд тэвчээртэй байж, яриа хэлцэл өрнүүлэх болно. Их Британи хэрвээ ирэх оны 3-р сарын эцсээс өмнө амжиж "Лиссабоны гэрээ"-ний 50-р заалтыг хөндвөл ЕХ болон тус орон 2018 оны 10-р сараас өмнө холбогдох хэлэлцээр тохиролцох боломжтой юм гэжээ.

Энэ оны 7-р сард, ЕХ-ны зөвлөлийн дарга Жан Клод Юнкер Мишель Барньеийг Их Британи ЕХ-оос тусгаарлах тухай хэлэлцээний ЕХ-ны талын ахлах төлөөлөгчөөр томилсон бол тэрээр голдуу 30 хүний бүрэлдэхүүнтэй тусгай ажлын хэсгийг ахалж, Их Британи ЕХ-оос тусгаарлах тухай хэлэлцээнд бэлтгэл хангахын зэрэгцээ, бодит хэлэлцээнүүдийг хариуцаж ажиллах юм. Тэрээр "ЕХ нэгэнт бүрэн бэлтгэл хангасан, холбогдох хэлэлцээ хоёр жилд багтан дуусгавар болох болно" гэжээ.

Хамтын зах зээлд нэгдэх сонирхол бүхий улс орнууд эрхбиш бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө мөнгө болон хүн хүчний чөлөөт урсгалыг хамгаалах энэ 4 зарчмыг баримтлах хэрэгтэй. Их Британийн сонгогчид ЕХ-оос тусгаарлахыг дэмжсэний хамгийн гол шалтгаан нь даруй ЕХ дахь цагаачдын урсгалыг хориглохын төлөө юм гэж ЕХ онцолсоор иржээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе