• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Билл Инглишийг Шинэ Зеландын ерөнхий сайдаар томилжээ

CRI       (GMT+08:00) 2016-12-12 15:28:46

Шинэ Зеландын Амбан захирагч Патси Редди 12-нд Амбан захирагчийн ордонд засаг баригч Үндэсний намын шинэ сонгогдсон тэргүүн Билл Инглишийг тушаалаасаа огцорсон Жон Кейгийн оронд засгийн газрын ерөнхий сайдаар томилжээ. Патси Редди мөн Үндэсний намын орлогч дарга Паула Беннеттийг дэд ерөнхий сайдаар томилсон байна.

Мөн өдрийн өглөө болсон тус улсын Үндэсний намын шинэ даргаа сонгох хуралд Үндэсний намын гишүүд албан ёсоор Билл Инглишийг намын тэргүүнээр, Паула Беннеттийг орлогч даргаар сонгосон байна. Шинэ Зеландын хуулийн дагуу бол засаг баригч намын тэргүүн автоматаар засгийн газрын ерөнхий сайд, орлогч дарга нь дэд ерөнхий сайдаар томилогддог. Гэхдээ бүгдийг Амбан захирагч тохоон томилдог.

Билл Инглиш мөн өдөр Шинэ Зеландын парламентын төвд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, "идэвхтэй" ерөнхий сайд байх болно. Шинэ Зеландын эдийн засгийн эрчтэй хөгжлийн чиг хандлагыг үргэлжлүүлэн дэмжих болно" гэж тэрээр хэлжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе