• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбоо таван жилийн ойгоо тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2016-12-12 10:33:13

Монгол Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбоо 12-р сарын 10-ны орой "Хөх тэнгэрийн ивээлд" арга хэмжээ зохиож таван жилийн ойгоо тэмдэглэв.

Монгол Улсад бизнес эрхлэн, хийж бүтээхээр зүтгэж яваа халуун сэтгэлтэй Өвөр Монголын хэсэг хүмүүс хамтран 2011 онд Монгол Улсад Монгол, Өвөр Монголын бизнес хөрөнгө оруулагчдын холбоо болон Монгол, Өвөр Монголын Эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоог албан ёсоор байгуулсан байна. 2011 оны 9-р сарын 24-ний өдөр холбоо нээлтийн ёслолоо хийж, 100 гаруй гишүүн болон Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байсан байна.

Холбоо байгуулагдсан таван жилийн турш холбооны үйл ажиллагаа улам өргөжиж, гишүүддээ улам сайтар үйлчилж, Хятад, Монгол хоёр орны нэн ялангуяа МУ болон Өвөр Монголын Өөртөө Засах Орон хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Таван жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг тус холбооны дэд дарга бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Хаймин даргалж, холбооны дарга Л. Баатар баярын үг хэлэв. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, МУ-ын УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ийн тэргүүн Б.Лхагважав нар баярын үг хэлж, холбооны таван жилийн амжилтыг өндрөөр үнэлж, Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам"-ийн санаачилга болон МУ-ын "Талын зам" санаачилгыг уялдуулан холбож, хамтаар хөгжих зорилтыг биелүүлэхийн төлөө улам их хүчин зүтгэл гаргаж хичээн ажиллахыг холбооноос хүслээ. Тус арга хэмжээний үеэр холбооны шилдэг гишүүд, шилдэг хамтрагчид, гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцсон оролцогсдыг шагнаж урамшуулсан байна.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе