• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пак Гын Хэ-г намаас нь хөөхгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-20 11:00:11

19-нд БНСУ-ын эрх баригч Саенури буюу Шинэ үндэсний нам мэдэгдэхдээ, ерөнхийлөгчид ял тулгах үйл явц явагдаж байгаа учраас тус нам ерөнхийлөгч Пак Гын Хэ-г намаас нь хөөх бэлтгэл байхгүй гэжээ.

Ёньхап мэдээлэх агентлагийн мэдээлснээр: Пак Гын Хэ Шинэ үндэсний намын гишүүн бөгөөд улс орны нэр хүндтэй холбоотой учраас улс төрийн хямралд тулгарч байхад бүдэрсэн дээр нь нударч болохгүй. Ерөнхийлөгчид ял тулгах үйл явц хараахан дуусаагүй, намын дотооддоо Пак Гын Хэгээс "өө эрэх" шаардлага байхгүй. Би "Зэмлэгдэх боломжтой боловч Пак Гын Хэ-г хамгаална" гэж Шинэ үндэсний намын Онц байдлыг зохицуулах хорооны дарга Ин Мюн-Жин хэллээ.

БНСУ-ын Парламент ноднингийн 12-р сарын 9-нд Пак Гын Хэ-д ял тулгах төсөл батлан, Үндсэн хуулийн шүүх өдгөө шалгаж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг гаргана.

"Ойр дотнын хүнээ улс төрд оролцуулсан" явдал болон Парламентын гаргасан ерөнхийлөгчид ял тулгах төсөл БНСУ-ын эрх баригч намын дотоодод үймээн дэгдээжээ. Шинэ үндэсний нам сүүлийн үед сахилга бат шалгах хорооны ажлын дэг журмаар Пак Гын Хэ-д үйлчилж байсан намын дотоодын гишүүдийг шийтгэхээр төлөвлөж байна. Ин Мюн-Жин хэвлэлийнхэнд ярилцлага өгч, Пак Гын Хэ-д үйлчилж байсан хүмүүсийг намаас нь хөөж, намын нэр хүндийг сэргээж, ард олны итгэлийг олохыг хүсэж байна гэж ярьж байжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе