• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хоёр талын зөвшилцлийн механизм байгуулахыг зөвшөөрлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-20 10:51:56
Хятадын ГХЯ-ны дэд сайд Лю Жэньминь саяхан Филиппинд айлчиллаа. Гаднынхны анхаарлын төвд байгаа асуудлаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 19-нд Бээжинд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд, хоёр тал Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар илэн далангүй санал солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо гэж гэрчиллээ.

Хуа Чүнь-Ин: Тасралтгүй эрчимжиж байгаа Хятад, Филиппиний харилцаатай зэрэгцүүлбэл Өмнөд Хятадын тэнгисийн асуудал бол зөвхөн жижигхэн хэсэг нь юм. Яриа хэлэлцээ, энх тайвнаар зохицуулах ёстой. Холбогдох асуудлыг эцэслэн зохицуулахаас өмнө хоёр тал санал зөрөлдөөнөө сайтар хянаж, тэнгист ажил хэрэгчээр хамтран ажиллаж, хоёр орны харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжилд сайн сайхан уур амьсгал бүрдүүлж өгөх ёстой гэж хоёр тал санал нэгтэй үзлээ гэжээ.

Тэрээр: 17-18-нд Хятадын ГХЯ-ны дэд сайд Лю Жэньминь Филиппинд айлчилж, Филиппиний гадаад хэргийн сайд Енрифуе Маналотай хамт Хятад Филиппиний 20 дахь дипломат зөвшилцлийг хамт даргалсан бөгөөд Филиппиний ерөнхийлөгч Дутертед бараалхлаа. Дутерте энэ оны 5-р сард Бээжинд болох нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцохдоо Ши Жиньпин даргатай дахин уулзахыг хүсэж байна гэсэн гэжээ. /Баатар орчуулав/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе