• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн Ази, Өмнөд Азийн эдийн засаг хамгийн түргэн өсөлттэй хэвээр байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-20 11:04:12
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн зөвлөл 17-нд Бангкогт "2017 оны дэлхийн эдийн засгийн байдал, хэтийн төлөв" тайлан нийтэлж тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа нөхцөлд Зүүн Ази, Өмнөд Азийн эдийн засаг дэлхийн хамгийн түргэн өсөлттэй хэвээр байх болно гэжээ.

Тайланд: 2016 онд дэлхийн эдийн засаг 2.2 хувийн өсөлттэй байлаа. Гэвч Зүүн Ази, Өмнөд Азийн эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрчээ. Хэрэглээний эрэлт ихтэй байсан, хөрөнгө оруулалт сэргэсэн, макро эдийн засгийн чөлөөтэй бодлого нь Зүүн Ази, Өмнөд Азийн 2017, 2018 оны эдийн засгийн төсөөллийг 5.9 хувьтай байлгах болно гэжээ.

Тайланд Хятадын эдийн засгийн талаар тэмдэглэхдээ, Хятадын эдийн засаг 2016 онд тогтвортой нэмэгдсэн нь талуудын богино хугацаанд эдийн засаг эрс саарч магадгүй гэж сэтгэл түгшиж байсныг болиулж, дотоодын эрэлт, санхүүгийн идэвхтэй бодлогоор Хятадын эдийн засаг 2017, 2018 онд 6.5 хувиар өсөх төсөөлөлд хүргэж байна. Энэ нь 2016 оны 6.6 хувийн төсөөллөөс бага зэрэг доогуур байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе