• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Швейцарьт хийсэн төрийн айлчлалаа дуусгаад эх орондоо ирлээ  

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-20 17:12:25
Хятад улсын дарга Ши Жиньпин Швейцарьт төрийн айлчлал хийж, дэлхийн эдийн засгийн 2017 оны жилийн ээлжит форумд оролцож, Швейцарь дахь олон улсын байгууллагад зочилсныхоо дараа 19-нд эх орондоо буцан ирлээ.  

Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли-Юань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны бодлого судлах газрын дарга Ван Хүнин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньшү, төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи нар хамт хүрэлцэн ирлээ.

Орон нутгийн цагаар 18-ны орой Ши Жиньпин дарга Женевээс эх орондоо буцахаар мордсон юм. Швейцарийн холбооны дэд дарга бөгөөд дотоод хэргийн сайд Алиан Берсет , олон улсын улаан загалмай нийгэмлэгийн дарга Петер Маулрер, олон улсын олимпын хорооны дарга Томас Бах, ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан, НҮБ-ын Женев дэх төв байрны ерөнхий захирал Мичаел Моллер нар Ши Жиньпин даргыг нисэх онгоцны буудалд үдэн гаргажээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе