• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

90 мянга гаруй хүнийг ядуурлаас ангижруулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-20 15:13:52

19-нд Лхас хотноо ТӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Ү Инжэ: Одоогоор Түвдийн хилийн нутгуудад ядуу амьдралтай хүн бараг 90 мянга гаруй байгаа болохоор эдийн засаг нийгмийн хөгжлийн нөхцөл боломжийг даруй өөрчилж, хязгаар нутгуудын ядуу амьдралтай хүмүүсийг ядуурлаас ангижруулах хэрэгтэй байна гэжээ.

Мөн өдөр, ТӨЗО-ны ядуурлыг арилгах ажлын хурал болсон юм. Хурал нь ТӨЗО-ны 2017 оны ядуурлыг арилгах ажлын зорилт үүргийг танилцуулж, ядуу амьдралтай 130 мянган хүнийг ядуурлаас ангижруулж, 1705 ядуу тосгон, 20 ядуу сянийг ядуурлаас ангижруулж, ядуу малчин тариачдын хүн нэг бүрийн орлогын нэмэгдлийг 16 хувиас дээш гаргана гэжээ.
 
Бүртгэлээс үзвэл, ТӨЗО-д одоогоор ядуу амьдралтай хүн ам 460 мянга гаруй байна. Үүнд хил хязгаар нутагт 90 мянга гаруй ядуу амьдралтай хүн ам байгаагаас хязгаар нутгийн хүн ам 19 хувийг эзэлж, хүн нэг бүрийн GDPнь бүх орны дундаж түвшний 72 хувьтай тэнцэж байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе