• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Астанад болох Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээнд оролцоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-20 11:08:01

Синьхуа Агентлагийн мэдээ: 19-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч төлөөлөгч Фархан Хак: Удалгүй Казахстаны нийслэл Астанад болох гэж бий Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээний чухал чанарыг бодолцож, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч Стаффан Де Мистура энэ хэлэлцээнд оролцох болно гэжээ.

НҮБ үүнээс өмнө, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элчийн орлогч Рамзу Е.Рамзу тэргүүтэй төлөөлөгчид Астанагийн хэлэлцээнд оролцоно гэж зарлажээ.

Хак 19-ний өдөр хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Орос, Турк, Ираны хуралдуулах гэж бий Астанагийн хурал нь Де Мистурад урилга өгснийг анхааралдаа авлаа. Хурлын холбогдох асуудал ээдрээтэй, чухал чанар ба хуралд оролцох талуудын зэрэг дэвийг бодолцож, Де Мистура тэргүүтэй төлөөлөгчид хурал оролцохыг Гутерриш шийдлээ гэжээ.

Орос, Туркийн хэлэлцэн тохиролцсон Сирийн асуудлаарх гал зогсоох хэлэлцээ Сирийн орон нутгийн цагаар 12-р сарын 30-ны өдрийн тэг цагт хүчин төгөлдөр болжээ. Энэ оны 1-р сарын 4-нд Туркийн Гадаад хэргийн сайд Гавусоглу Сирийн энхийн хэлэлцээг 1-р сарын 23-ны өдөр Астанад хийнэ гэж зарлажээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе