• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, АСЕАН-ы эдийн засаг худалдааны харилцаа хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-20 11:10:00

"Эдийн засгийн мэдээ сонин"-ий мэдээ: Саяхан Хятад-АСЕАН-ы худалдааны зөвлөл болон АСЕАН-ы Бээжин дэх хорооны хамтран зохион байгуулсан "2017 оны Хятад-АСЕАН-ы цагаан сарын баярын хамтын ажиллагааны иж бүрэн үйл ажиллагаа"-нд, Мьянмарын Холбооны Улсаас Хятадад суугаа элчин сайд У Тит Линвон сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, төсөөллөөр 2017 онд Хятад Мьянмарын эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтын харилцаа шат ахих болно. Үүнд "бүс нутгийн эдийн засгийн түншийн иж бүрэн хэлэлцээр"-ийг (RCEP)энэ онд тохиролцох бөгөөд Хятад, Мьянмарын хилийн худалдааны гол төлбөрийн арга хэлбэр болж буй юанийг олон улсын болгоход ахиц гаргах байна гэжээ.

Хятад, АСЕАН-ы худалдааны хэмжээ буурч байгаа "Ашиггүй" тоо баримтын тухай Хятад-АСЕАН-ы Худалдааны зөвлөлийн гүйцэтгэгч захирал Ши Ниннин: Энэ нь харин худалдааны бүтцийг өөрчлөхөд ашигтай юм. Худалдааны харилцаа нь хөрөнгө оруулалтын харилцаа болон хөгжиж, бага бус Хятадын аж ахуйн нэгжүүд АСЕАН-ы худалдааны аз тохиолын тухай өөдрөг байж, үйлдвэрээ АСЕАН-д шилжүүлж, үүний улмаас урьдын худалдааг хөрөнгө оруулалт болгон хувиргаж байна. Хөрөнгө оруулалтын өсөлт нь хойшид худалдаа улам ихээр өсөхийг харуулж байна гэжээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе